Ингэснээр “Зөгий Санхүүгийн Групп ББСБ” ХХК нь компанийн хэтийн зорилго болох “Урт хугацаанд өндөр үр өгөөж өгөх бизнесийг дижитал дэд бүтцийг цогцлоох замаар бий болгож, улмаар санхүүжилтын хүртээмжийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилгодоо хүрэх алхамаа түргэтгэж байна.
Компанийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь хүн бүрт санхүүгийн үйлчилгээг ойр болгох, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжлийн дараагийн шатанд гарахад нь туслах, нийт харилцагч нартаа хаанаас ч, хэзээ ч дижитал санхүүгийн ертөнцөд хандах боломжийг бүрдүүлж өгөхөд чиглэх ба ингэснээр аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагуудыг дэмжин улмаар улс орны хөгжлийг хурдасгахад хувь нэмэр оруулах явдал юм.