Харилцагчдын анхааралд

УИХ-аас Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг энэ оны тавдугаар сард баталсан. Үүний дагуу иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ангиллаар тооцдог байсныг болиулж, олон улсын стандартын дагуу онооны системд шилжихээр болсон.
Хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкны зүгээс холбогдох журмыг баталсан бөгөөд 2025.09.01-ний өдрийн Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт оруулахаар болсон.
Цаашид 2025.09.10-ны өдрөөс эхлэн зээлийн мэдээлэл нийлүүлэгч байгууллагууд, банк, санхүүгийн байгууллагууд нь иргэн аж ахуйн нэгжийн зээлжих чадавхыг хуулийн дагуу онооны системээр тооцох юм.
Иймд харилцагч та зээлээ хугацаандаа төлж, FICO оноондоо анхаараарай.



