1. Байгууллага нь ажилтан болон харилцагчид, хөрөнгө оруулагчид, хамтран ажиллагч байгууллагын мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн, хүртээмжтэй байдлыг хангаж Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоонд Монгол Улсын хууль тогтоомж, Олон улсын стандартыг хэрэгжүүлж тасралтгүй, сайжруулан ажиллана.
2. Байгууллага нь эрх бүхий байгууллагаас өгөгдсөн тусгай зөвшөөрлийн хүрээнд харилцагчид үзүүлж буй уламжлалт болон дижитал санхүүгийн үйлчилгээндээ Мэдээлэл аюулгүй байдлын зөв тогтолцоог хангаж, бүх оролцогч талуудад стандартын дагуу ойлголт чиглэл өгч хамтран ажиллана.
3. Мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах, дамжуулах явцад үүсэж болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж ажиллах ба эрсдэлийг давтамжтайгаар үнэлж тодорхойлон хариу арга хэмжээг цаг алдалгүй авч, эрсдэлийн бууралтыг хэмжих үзүүлэлтээр тогтмол хянах, дүн шинжилгээ хийх замаар Мэдээлэл аюулгүй байдлыг байнгын сайжруулж ажиллана.