Эрхэм харилцагчдын анхааралд

Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нийлүүлэх үйл ажиллагааг Зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагад шилжүүлэх шинэчлэлийн хүрээнд “Зөгий санхүүгийн групп” ББСБ-ын зээлийн мэдээллийн сангийн шилжилтийн ажил 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 09:00 цагаас 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 18:00 цаг хүртэл хийгдэнэ.
Иймд дээрх хугацаанд харилцагчийн зээлийн мэдээллийг түр хугацаанд шинэчлэх боломжгүй болохыг мэдэгдэж байна.
Системийн хэвийн ажиллагаа сэргэсэн даруйд харилцагч таны зээлийн мэдээлэл шинэчлэгдэн Зээлийн мэдээллийн санд нийлүүлэгдэх болно.
Дээрх хугацаанд зээл олголт болон зээлийн эргэн төлөлтийн үйлчилгээ хэвийн үргэлжлэхийг анхаарна уу.
Харилцагч та зээл хаасан тодорхойлолт авахад нээлттэй.
Хүндэтгэсэн,
“Зөгий санхүүгийн групп” ББСБ



