Зөгий санхүүгийн групп ББСБ нь ISO/IEC 27001:2022 Олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж, дахин баталгаажууллаа.

Зөгий санхүүгийн групп ББСБ нь ISO/IEC 27001:2022 Олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж, дахин баталгаажууллаа.
Манай байгууллага мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоогоо олон улсын ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулж, хараат бус аудитын үнэлгээг амжилттай давснаар дахин баталгаажууллаа.
Энэхүү баталгаажуулалт нь харилцагчийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хамгаалах, эрсдэлийг үр дүнтэй удирдах, олон улсын шилдэг туршлагыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж буйг илэрхийлж байна.



