ТУЗ-ийн хараат бус гишүүн Н.Энхчимэг нь ЗХУ-ын Новосибиркын Цахилгаан холбооны дээд сургуулийг 1990 онд Инженер мэргэжлээр төгссөн. Холбооны үйлдвэрлэл шинжилгээний институтээс ажлын гараагаа эхлүүлж, Өгөөж-Чихэр ХХК-ийн Маркетингийн албаны дарга, Үйлдвэрлэл хариуцсан захирал, Гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан ба бизнесийн салбарт 30 гаруй жил ажилласан арвин туршлагатай байна. Өдгөө Өгөөж-Чихэр ХХК-ийн Үйл ажиллагаа хариуцсан захирлын албан тушаалыг хашиж байна.