ТУЗ-ийн гишүүн: С.Түмэнгэрэл нь ОХУ-ын Ростов хотын Кинотехникумыг 1984 онд төгсөж кино техникч мэргэжил, ЗХУ, Новосибирск Цахилгаан холбооны дээд сургуулийг 1991 онд төгсөж инженер мэргэжил, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2000 онд төгсөж эдийн засагч мэргэжлийг тус тус эзэмшсэн. Тэрээр “Өгөөж-Чихэр боов” ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирлаар 1997 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Төрөөс түүний хийж бүтээсэн хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлж “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан” цол тэмдэгээр шагнаж байсан.