ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал: М.Отгонбаяр нь “Монгол Бизнес” дээд сургуулийг 1999 онд төгсөж эдийн засагч мэргэжлээр бакалавр зэрэг, АНУ-ын Хойд Виржинагийн их сургуулийг 2012 онд дүүргэж санхүүгийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан. Тэрээр банк санхүү, төслийн удирдлага, хувийн хэвшлийн чиглэлээр нийт 18 жил ажилласан туршлагатай. Ажлын гараагаа Дэлхийн банк ба Нордикийн Хөгжлийн Сангийн санхүүжилттэй Тээвэр Хөгжүүлэх Төслийн дэд хэсэг болох Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулах Зөвлөх үйлчилгээний төслийн Монголын талыг хариуцсан менежерээр эхлүүлж байсан. Улмаар Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Хөдөө орон нутгийн нийтийн аж ахуйг сайжруулах төслийн Төслийн удирдах албаны дарга, Монгол шуудан, Голомт, Тээвэр хөгжил зэрэг банкуудад Гүйцэтгэх захирал, дэд захирал, газар, хэлтсийн захирлаар 2005-2009 он, 2013 он, 2016-2020 онуудад ажиллаж байсан. Түүнчлэн Монголын банкны холбооны Дэд ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалд 2019-2020 онд ажиллаж байсан туршлагатай.