Зээлийн мэдээллийн сан гэж юу вэ?
Иргэн, аж ахуйн нэгж төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг Зээлийн мэдээллийн сан гэдэг бөгөөд тус санд мэдээлэл нь орсон иргэн нь аливаа зээл сөрөг мэдээлэлтэй гэсэн үг биш юм. Нөгөө талаар хугацаа хэтэрсэн тухай мэдээлэл байлаа ч тэр нь тухай хувь хүн, компанид зээл олгохыг хуулиар хориглосон зүйл биш бөгөөд гагцхүү тухайн зээл олгогч байгууллага нь зээлдэгчийн өмнөх болон одоогийн санхүүгийн чадамж, санхүүгийн эрсдэлийг тооцож, зээл олгох эсэх шийдвэрийг гаргана.
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс https://www.mongolbank.mn/ayan.aspx?id=03 үзнэ үү. Иргэдийн хувьд анхаарах зүйл нь Та гарын үсэг зурж гэрээгээр зээлийн төлбөрийн үүрэг, хариуцлага хүлээсэн бол заавал биелүүлэх, тухай гэрээний гүйцэтгэл биелэлтийг бага гэлтгүй эцэслэн хааж байх нь зүйтэй. Тухайлбал санхүүгийн байгууллагаар дамжуулан бага үнийн дүн бүхий зүйл (гар утас, бараа, ажил үйлчилгээ)-ийг зээлийн гэрээний дагуу авсан бол Таны мэдээлэл зээлийн мэдээллийн санд ордог байна.