Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын дагуу ангилна. Өр төлбөр төлөгдөх хугацаанаас хэтэрсэн хоногоор:• Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлт 15 хүртэл хоног - Хэвийн• 90 хүртэл хоног-Анхаарал хандуулах• 91-180 хоног –Хэвийн бус• 181-360 хоног –Эргэлзээтэй• 361-с дээш хоног –МууЭнэхүү ангиллыг дараа дараагийн зээл олгох эсэх, зээлийн нөхцөл болох зээлийн хэмжээ, хугацаа, хүүг тогтоохдоо ашигладаг. Өөрөөр хэлбэл, зээлээ цаг хугацаанд нь төлж чадаж байвал банкны сайн зээлдэгч болж зээлдэгчийн сайн түүх бүрдүүлэх нь танд эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэсэн үг юм.