Өрхийн болон иргэний өр, орлогын харьцааг тооцох аргачлал батлах тухай Монгол Банкны ерөнхийлөгчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн А-120 дугаар тушаалаар баталсан Өр, орлогын харьцааг тооцох аргачлал https://www.mongolbank.mn/documents/sanhuugintb/A467.pdf -аар тооцно.
Жишээ нь тухайн иргэн Татварын өмнөх цалингийн орлого нь 1 сая төгрөг байвал түүнээс нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг хасахад тухайн зээлдэгчийн татварын дараах орлого нь ойролцоогоор 812,000 төгрөг болно. Өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 70 хувиар тогтоодог тул тухайн зээлдэгчийн зээлийн сарын төлбөр нь 812,000 төгрөгийн 70 хувь буюу 568,400 төгрөгөөс хэтэрч болохгүй.